Миний блогт тавтай морил! Зочилсон таньд баярлалаа
2011-03-27
Google Street View үйлчилгээ хууль ёсных уу?
google-street-viewГерманы шүүх Google Street View буюу тус компанийн газрын зургийн үйлчилгээг ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй гэж үзлээ. Google-ийн газрын зураг дээр өөрийнх нь гэрийн зураг харагдаж, өмч хөрөнгө нь нийтэд дэлгэгдэн хувийн эрх чөлөөг нь зөрчсөн хэмээн зарга үүсгэсэн Герман эмэгтэйн нэхэмжлэлийн дагуу үүнийг авч хэлэлцсэн юм. Дойче Вэлл-ийн дурдсанаар түүний энэхүү гомдол нотолгоог шүүх хүлээн авахаас татгалзжээ. Өнгөрсөн жил Google Street View үйлчилгээ нь Берлин, Гамбург гэх зэрэг 20 хотоор өргөтгөсөн билээ. Ингэхдээ байшин сууцын зураг нь “өртсөн” хүмүүсээс санал бодлыг нь авч, хүсэлтийнх нь дагуу болгож байжээ. Түүнчлэн сарын өмнө Google Street View-ийг өргөтгөхөд Чех улс татгалзаж, харин тун саяхан Франц улс мөн гудамж, байршлын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн хэмээн торгууль ногдуулахаа мэдэгдсэн. Энэ мэтээр улс орнууд энэ үйлчилгээнд янз бүрээр хандаж байна.

Эх сурвалж: http://www.pcmag.com
Бичсэн: Н.Дэмбэрэл | цаг: 22:02 | Сонирхолтой
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих