Apple компанийн бүтээсэн iPad 2 планшет компьютерын шинэ хувилбар худалдаанд гарснаас хойш гуравхан хоногийн дотор 1 сая хувь борлогдож, борлуулалтын хэмжээгээрээ дээд амжилт тогтооход тун ойртжээ.
Энэ тухай дэлгүүрүүдийн
Уг компьютер гуравдугаар сарын 12-нд худалдаанд гарсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарч байсан эхний загвартай харьцуулахад iPad 2 нь илүү хөнгөн, нимгэн ажээ. Шинэ планшет нь ердөө 590 грамм жинтэй бол өмнөх хувилбар нь 680 грамм жинтэй байжээ. Түүний зузаан нь13,4 мм-ээс 8,8 мм хүртэл багассанаас гадна нүүрэн тал болон арын хэсэгт нь дүрс бичлэгийн хоёр камер суурилуулжээ. iPad 2 хоёр дахь загвар эхнийхийгээ бодвол илүү хүчин чадалтай, хурдтай юм.
Монцамэ -2011-03-18